etoim.mn
photos/27-apple-watch-series-4-larger-44mm.jpg

Алдарт “Apple” компани “Series 4” загварын ухаалаг, цоо шинэ загварын бугуйн цагаа олон нийтэд танилцууллаа. Энэхүү шинэ загварын цаг нь гадна дизайн, интерфейс зэргээрээ өмнөхөөсөө өөрчлөгдөж, илүү хүчирхэг, илүү чанартай, найдвартай болсон гэжээ. “Apple” компани энэхүү шинэ загварын ухаалаг бугуйн цагаа “Hermеs” загварын ордны цаг, гутлын үйлдвэрлэл хариуцсан захирал Пьер Хардитай хамтран бүтээжээ.

Одоогоор шинэ загварын ухаалаг бугуйн цагаа таван загвараар худалдаанд гарахаар төвөллөжээ. Мөн “Apple” компанийн дөрөв дэх үеийн ухаалаг цагийг зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн ба ус, доргионы хамгаалалттай аж. Цагны арьсан оосор дээр “Hermеs” брэндийн логог байрлуулснаараа ихээхэн онцлог болсон байна. Шинэ загварын ухаалаг цаг нь цайвар шаргал, улбар шар, бор хүрэн, улаан хүрэн, ягаан зэрэг өнгөний сонголттой зах зээлд гарахаар болжээ.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх