etoim.mn
photos/image499-658x888.png

Тайландын нийслэл Бангкок хотын захиргаа нэгэн сонирхолтой шийдвэр гаргахаар зэхэж байгаа гэнэ. Энэхүү хориг нь тагтаанаас дамждаг халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн гэж албаны хүмүүс мэдээллэжээ. Тиймээс хэрэв хэн нэгэн хуулийн этгээд тус хотын талбайнуудад болон захын дэргэд тагтаа хоолловол 25 мянган бат буюу 770 ам.долларын торгууль ногдуулах аль эсвэл гурван сарын хугацаанд шоронд хорих ял шийтгэл оногдуулах юм байна.

Одоогоор энэ талаархи сануулга бүхий самбаруудыг жуулчид болон уулчидын ойр ойрхон тагтаа хооллодог газруудад байрлуулжээ. Анх олон нийтийн газруудад тагтаа хооллохыг хориглох тухай Таиландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча мэдэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх