etoim.mn
photos/1500201483.jpg

АНУ-ын Ерөнхийлөгчийн нийгмийн сүлжээн дэх харилцаа холбооны асуудал хариуцсан туслах Дэниэл Скавино: Ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо ням гарагт ирлээ гэж мэдээлсэн байна.

Мөн Д.Трампын нисдэг тэрэг Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн өмнөд хэсэгт байрлах талбайнуудын нэгд үдээс хойш газардаж нисдэг тэрэгнээсээ буун лимузин машинд сууж байгаа зургийг Дэниэл Скавино“Twitter” хуудсандаа нийтэлжээ.

Тэрээр маргааш НҮБ-ын ерөнхий асамблейн хуралдаанд үг хэлэх бол лхагва гарагт болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргалан явуулах юм байна. Энэхүү хуралдаанаар химийн болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Одоогоор Д.Трамп НҮБ-ын ерөнхий асамблейн 73-р чуулганд оролцох үеэрээ Трамп Их Британи, Египет, Израиль, БНСУ, Франц, Японы удирдагчидтай хоёр талын уулзалт хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас хэвлэлийнхэнд мэдээллэсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх