etoim.mn
photos/University-Entrance-Exam-Iran6.jpg

Өнгөрсөн бямба гарагийн өглөө Ираны Ахваз хотод босон цэргийн жагсаалын үеэр террорист халдлага болсон. Тухайн халдлагаас болж 28 хүн амь үрэгдэж, 60 хүн бэртэл гэмтэл авсан. “IRNA” агентлагийн мэдээлснээр, энэ халдлагын хариуцлагыг Саудын Арабтай холбоотой “Ахваз дахь эх оронч арабын ардчилсан хөдөлгөөн” бүлэглэл хүлээсэн гэж мэдээллэсэн юм.  

Энэхүү үйл явдлын талаар: Францын гадаад хэргийн яамны төлөөлөгч хэвлэл мэдээллийнхэнд хандаж манай улсын эрх баригчид Ираны Ахваз хотод болсон террорист халдлагыг эрс шүүмжилж байна. “Ахваз хотод  болсон террорист халдлагын урьдчилсан мэдээллээр, 29 хүний амийг авч, хэдэн арван хүнд бэртэл гэмтэл учруулсан гэсэн тоон үзүүлэлт гарсан байна. Амь үрэгдсэн иргэдийн гэр бүлийнхэн болон Ираны ард түмэнд бид гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид Тегеран дахь элчин сайдын яамтайгаа харилцаа холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай хянах болно ” хэмээн тус албан ёсоор мэдээлжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх