etoim.mn
photos/5ba884173cdfd.jpg

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо энэ сарын 25-наас 10 дугаар сарын 1-нийг хүртэл  болох “Монгол туургатан” хүүхдийн спортын наймдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц Багийн ахлагч О.Баттулгад Төрийн далбааг гардуулав. Наадамд Монгол Улсаа төлөөлөн бокс, жудо, чөлөөт, хөнгөн атлетик гэсэн спортын 10 төрөлд шигшээ багийн 216 өсвөрийн тамирчин хүүхэд , 28 дасгалжуулагч, шүүгч албаны төлөөлөгч оролцох юм.

БТСГ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Багийн ахлагч О.Баттулга “Монголын баг тамирчид анх удаа 280 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй эл тэмцээнд оролцох гэж байна. Манай баг тамирчид тус наадмыг анх зохион байгуулагдсанаас нь хойш оролцож ирсэн. Төрөл бүрт байнга амжилт гаргадаг. Өнгөрсөн жилийн наадамд манай багийн тамирчид нэгдсэн дүнгээрээ хоёрдугаар байранд шалгарсан. Энэ удаагийн наадамд оролцох тамирчдын бэлтгэлийг хавраас эхлэн базаасан. Засгийн газраас 120 сая төгрөгийг нэгдүгээр шигшээ багийн тэмцээний зардалд төсөвлөсөн. Энэхүү олон улсын наадмаас залуу тамирчид цаашдынхаа спортын амжилтыг эхлүүлдэг. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд нөхөрлөх, туршлага судлах, орон орны ёс заншилтай танилцах  ач холбогдолтой. Наадам 11 төрлөөр болж байгаа боловч манай баг 10 төрөлд хүч сорино.  Харин хөл бөмбөгийн баг тамирчид тэмцээн давхацсан учраас  оролцож чадахгүй болсон” гэв

БНХАУ-ын ӨМӨЗО, Буриад, Монголын Биеийн тамир, спортын газрууд хамтран 2009 оноос Монгол туургатны  хүүхдийн наадмыг санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүр гурван оронд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ удаагийн наадмын үеэр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох бөгөөд гурван улсын төлөөлөгчид хүүхэд залуучуудын спортод тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх