etoim.mn
photos/GW_0.jpg

Дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог АНУ-ын  Жорж Вашингтоны их сургуулийн жил бүр зарладаг “Глобал лидер” тэтгэлэгээ зарлажээ.  Форбес сэтгүүлээс гаргасан судалгаагаар Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн төлбөр нь АНУ-д хамгийн өндөр төлбөртэй буюу 39240 ам доллар байдаг. Жорж Вашингтоны сургууль нь 16 салбар сургуулиас бүрддэг бөгөөд одоогоор 28 гаруй мянган оюутантай. Тэтгэлэг хүсэгчийн тэтгэлгийн материалыг 2019 оны 2-р сарын 8-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Түүнчлэн энэхүү тэтгэлэгт БНХАУ, Камбож, Зүүн Европ, Лаос, Карибын тэнгисийн орнууд болон Монгол Улсын иргэн л тэтгэлэгт хамрагдах боломжтой. Хэрэв та сонирхож байгаа бол доорх одооноос өөрийгөө бэлдээрэй.

Тэтгэлгээр суралцаж болох салбар сургуулиуд:

  • Урлаг, Шинжлэх ухааны сургууль,
  • Олон улсын харилцааны сургууль,
  • Боловсрол, Хүний хөгжлийн сургууль,
  • Бизнесийн сургууль,
  • Инженерийн сургууль

Тэтгэлгийн хэмжээ:

Уг тэтгэлгээр сургалтын төлбөр болон амьжиргааны зардлуудыг олгох бөгөөд мастерын хөтөлбөрт суралцаж буй бол 3 хүртэл жил, докторын хөтөлбөрт суралцаж буй бол 5 хүртэл жилийн хугацаанд олгох боломжтой байна.

Тавигдах шаардлага:

  • Зорилтот улсын иргэн байх
  • АНУ-ын F1 виз авсан эсвэл авахаар хүсэлт гаргасан байх
  • TOEFL IBT 100 эсвэл IELTS 7.5 оноотой байх

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Xash

[122.201.22.21]

2018-09-25 14:02:23

Sain bn uu link iig ni tawiad uguuch. Please