etoim.mn
photos/porsche-normal.jpg

Германы автомашин үйлдвэрлэгч Порше компани дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ зогсоож оронд нь хос хөдөлгүүрт (hybrid) болон цахилгаан машины үйлдвэрлэлд анхаарал хандуулна гэдгээ зарлажээ.

Поршегийн гүйцэтгэх захирал Оливер Блюм хэвлэлийн хурлын үеэр “Бид дахин дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхгүй байхаар шийдсэн” гэж албан ёсоор мэдээлсэн юм. Тэрбээр 2025 он гэхэд Поршегийн шинээр гарах бүх загваруудыг хос болон цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэнэ гэжээ.

2015 онд Порше дизель хөдөлгүүртэй машины хүрээлэн буй орчны дүн шинжилгээг хуурамчаар гарган ашиг олох зорилгоор машинаа борлуулдаг байсныг эзэмшигч “Volkswagen” компани илрүүлсэн юм. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд зарим дизель хөдөлгүүртэй машиныг Германы хотуудад хориглосон байжээ.

2007-2015 онд Порше хүрээлэн буй орчны дүн шинжилгээг  хуурамчаар гаргасан $1,179,814,500 үнэ бүхий 10 сая машиныг борлуулсныг Германы прокурор илрүүлэн холбогдох арга хэмжээг авч байсан юм.

2017 онд Поршегийн олон улсын борлуулалтын 12 хувийг дизель хөдөлгүүртэй машин эзэлж байв. Харин одоогоор дизель хөдөлгүүртэй машин ашиглаж байгаа үйлчлүүлэгчид үргэлжлүүлэн машинаа унах боломжтой гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх