etoim.mn
photos/1bdr3t5i9r9oc16hr4dv8l3lbk.jpg

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулган өнөөдөр эхэлж чуулганд дэлхийн 196 орны төрийн тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар үг хэлнэ. Чуулгөнд оролцогчид улс төрийн хэлэлцүүлэгүүдэд оролцохын зэрэгцээ Сирийн асуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг олон улсад тулгамдсан чухал асуудлуудаар хоёр талт болон олон талт уулзалт хийхээр болсон.

Уламжлал ёсоор хамгийн эхэнд хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ерөнхий үг хэлнэ. Түүний дараа НҮБ-ын ЕА-н 73-р чуулганы дарга, Эквадорын гадаад хэргийн сайд асан Мария Фернанда Эспиноса Гарсе үг хэлэх юм байна. Харин төрийн тэргүүдээс хамгийн түрүүнд Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар гарахаар болжээ.

Одоогоор долоо хоног үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейны чуулганы хүрээнд болох улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт нийт 81 төрийн тэргүүн, 47 ерөнхий сайд болон 68 гадаад хэргийн сайд оролцох төлөвтэй байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх