etoim.mn
photos/Federika-Mogerini.jpg

Европын холбооны дипломат албаны тэргүүн Федерика Могерини “Европын холбоо Сирийг сэргээн босгоход оролцох талуудын нэг болоход бэлэн байгаа. Гэхдээ үүнд улс төрийн үйл явц хэрэгтэй” гэжээ. Тэрээр мөн “Европын холбоо Сирийг сэргээн босгоход өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Учир нь Сирийн ард түмэнд санаа тавих нь бидний гол зорилго. Зөвхөн Сирид ч биш тус улсаас гадна байгаа сиричүүдэд ч анхаарал тавих болно” гэжээ.

Түүний хэлснээр Сирид бий болох ёстой улс төрийн үйл явц нь олон улсын хамтын нийгэмлэгийн талаас хууль ёсны байх ёстой юм байна. Идлиб мужийн нөхцөл байдал Орос, Туркийн байгуулсан санамж бичгийн дагуу сайжирна гэдэгт итгэж байгаагаа болон Сирийн ирээдүй сайхан болно гэсэн боломжийг харж байгаагаа илэрхийлсэн гэж “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Дашрамд дурдахад саяхан Армен улс Сирийг сэргээн босгох ажилд тусална гэдгээ илэрхийлсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх