etoim.mn
photos/BBACECKLRQU3CMZMPDBBVDOZPE.jpg

Дэлхий одоо хэр нь дууг нь аяж үйл явдлыг нь санагалздаг кино болох “Загалмайлсан эцэг” киноны зураг авалт хийгдсэн Калифорни дахь харшийг худалдахаар болсон байна. 1927 онд Колонийн хэв маягаар баригдсан энэхүү харшийг 135 сая доллараар худалдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү харш нь Лос-Анжелес хотын нэр хүндтэй Беверли-Хиллс дүүрэгт байрладаг мэдээж харшийн хамт томоохон усан сан, теннисний талбай, багавтар хоёр кинотеатрыг худалдаална гэжээ. 

Тухайн харш нь “Загалмайлсан эцэг” киноны гол баатар орон дотроо адууны толгой олдог хэсэгт тод томруун  гардаг. Мэрион Дэвис, хэвлэлийн магнат Рэндольф Хэрс нар өмнө нь энэ харшийг  эзэмшиж байсан түүхтэй. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, түүний эхнэр Жаклин нар бал сараа энд өнгөрүүлсэн гэлцэх нь ч бий. 

Өмнө нь энэ харшийг 2007 онд 165 сая доллараар худалдахыг оролдож байжээ. Харин хоёр жилийн өмнө үнийг нь 195 сая болгосон ч худалдан авагч олдоогүй тул дахин хямдруулсан байна. Алдарт найруулагч Фрэнсис Форд Копполагийн бүтээсэн “Загалмайлсан эцэг” гурамсан кино бүтээл дэлгэцэнд 1972 онд гарч бөгөөд төгсгөлийн анги нь 1990 онд бүтээгдэж байжээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Баасан

[202.179.24.34]

2018-09-27 17:10:09

За да нэг сайхан төрөөс төрсөн тэнэг долларын саятан С. Баяр шиг мулгуу авах бий дэ манайд бол захын сайд байсан баагиийд энэ хэмжээний доллар бол байга да