etoim.mn
photos/c5c4671d5f9afa8be08d06d6042aba53c7dad6ba.jpg

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд буюу энэ ням гаригт болох гэж байна.

Харумафүжи Д.Бямбадорж анх 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлж  70 дахь их аварга цол хүртэж байсан билээ. Тэрээр Монгол улсын гурав дахь Их аварга, гадаадын тав дахь аварга болж Ёкозүна цолтноор тодорч байсан юм.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол – 2” сургуулийг Яармагт барьж байгуулж энэ есдүгээр сарын 1-нд нээж байсан юм. Тэрээр мөн  зураг зурах авъяастай бөгөөд Токиогийн “Ничидо” төв галерейд уран зургийн үзэсгэлэнгээ  гаргасан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх