etoim.mn
photos/-28092018-1538107325-1457824889-a38586c8-5c6f-11e7-98d7-232f56a99798_1280x720_123015.jpg

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган болж байгаатай холбогдуулан сүрьеэтэй тэмцэхэд олон улс хүчин чармайлт гаргахыг уриаллаа.

Пен 2011 онд дархлалын олдмол хомсдол /ДОХ/ болон сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайн санааны элч болсон юм.

Тэрбээр НҮБ-ын чуулганд оролцож буй төлөөлөгчдөд өөрийн бичлэгээр дамжуулан туршлага, мэдрэмж, цаашлаад тус өвчинтэй тэмцэж буй хүмүүсийн сэтгэл хөдөлгөм түүхээс хуваалцжээ.

Хятад улсын хувьд халдварт өвчинтэй тэмцэхэд тодорхой ахиц гарч, хохирогчдыг илүү хурдан хугацаанд эмчилдэг болсныг дурдлаа. Энэ өвчинтэй Хятадын засгийн газар цаашлаад бүх нийгмээрээ тэмцэж буй тул ахиц дэвшил гарсныг онцолжээ.

Хятадын засгийн газрын ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нэг чиглэл нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аж. Хятадын нийт хүн амын 75 хувь нь сүрьеэгээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт, мэдлэгтэй болсон гэнэ.

Пен олон улсын түвшинд сүрьеэтэй тэмцэхэд хүчин чармайлт гаргасан засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлсэн юм.

Түүнчлэн Хятадын тэргүүн хатагтай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Иймд дэлхийн бүх улс орнууд хэдэн сая хүний амийг аварч, амьдралыг нь өөрчлөх үйл хэрэгт оролцож гараа сунгахыг уриаллаа.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх