etoim.mn
photos/176355-23122015-1450839242-266642672-harumafuji_t_SG74BrZ.JPG

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон юм.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол – 2" сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн. Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх