etoim.mn
photos/Typhoon-Jebi-Japan-770x433.jpg

NHK” телевиз Японд “Трами” далайн хар салхи ойртож байгаатай холбогдуулан Окинава мужийн засаг захиргааны төв болох Наха хотыг тус улсын янз бүрийн бүс нутгуудтай холбодог агаарын бараг 200 орчим нислэгийг хойшлууллаа” гэж мэдээлжээ.

Японы цаг уурчид “Хорин дөрөв” гэсэн дэс дугаартай хар салхи Японы өмнөд нутгаас зүүн хойд нутгийг чиглэн дэгдсэн байна. Мөн амралтын өдрүүдэд тус улсын бүх нутгийг дайрч магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Оддоогоор Японы цаг уурчид “Трами” хар салхийг “маш хүчтэй” гэсэн ангилалд оруулсан байна. “Трами” хар салхины төв нь Мияко арлаас 400 км-ын зайд Окинава мужид байгаа юм байна.

“Трами” хар салхины төвийн даралт 955 гектопаскаль, хурд нь секундад 45 метр байгаа бөгөөд зарим үед секундэд 60 метрт хүрч ширүүсч байна гэж цаг уурчид мэдэгджээ.

Энэ амралтын өдрүүдэд хар салхи Японы өмнөд нутагт дэгдэж, ням гарагаас улсын гол арал болох Хоншюүг дайрах магадлал өндөр байгаа юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх