etoim.mn
photos/генерал_l.jpg

Өнгөрсөн сард болсон хоёр Солонгосын уулзалтын үр дүнг дэлхий нийт хүлээж байгаа. Тэгвэл хоёр Солонгос хэлэлцээрээ амжилттай хийсний илрэл болгож  Умард Солонгос, Өмнөд Солонгосын цэргүүд цэрэггүй бүс орчимд суурилуулсан газрын тэсрэх бөмбөгнүүдийн заримыг авч эхэлсэн байна. Тэдгээр бөмбөгнүүдийг 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны дараа АНУ-ын шахалтаар Өмнөдийн тал газрын тэсрэх бөмбөг суурилуулж байжээ.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдээллэж байгаагаар цэрэггүй бүс орчимд хоёр Солонгос нийлээд 1.5 сая газрын тэсрэх бөмбөг суурилуулсан байна.

Одоогоор шууд бүх бөмбөгнүүдийг авах юм уу идэвхигүй болгох боломжгүй ч Өмнөд Солонгосын цэргийн инженерийн тасаг хүч нэмэгдүүлэх ажиллаж ирэх 20 хоногийн дотор газрын тэсрэх бөмбөгийн нэлээд хэмжээг бууруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх