etoim.mn
photos/830e54704804511da1173ecc123ed33d338a6d1f.jpg

Индонезийн Гамшгийн нөлөөллийг буруулах агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт Сулавеси аралд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 1347-д хүрлээ гэж тус улсын мэдэгджээ.

Мөн Сулавеси арлаас холгүй 7.5 баллын хүчтэй газар хөдөлж, 6 метрийн өндөр давалгаа үүсгэсэн нь Палу хотыг дайран өнгөрсөн билээ.

Индонезийн Цагдаагийн албаны дэд дарга Ари Доно Сукманто: Гамшигт өртсөн ард иргэд хоол хүнс, түлш, усны хомсдолын улмаас дэлгүүр, шатахуун түгээх станц руу халдаж, хулгай хийх нь ихсэж байна. Тиймээс бид аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Харин “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хулгайлсан иргэдэд зөөлөн хандаж байгаа боловч зарим иргэд компьютер, бэлэн мөнгө хулгайлсан хэргээр баривчлагдаад байнан” гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдээллэсэ байна.

Тэрээр үргэлжлүүлэн одоогоор бидэнд тодорхой хэмжээний хоол хүнсний тусламж ирсэн бөгөөд хуваарилах л шаардлагатай байна гэж хэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх