etoim.mn
photos/open-arms-675-520x277.jpg

Өнгөрсөн мягмар гарагт Марокко улсын засаг захиргааны төлөөлөгчид сүүлийн саруудад хууль бус цагаачдын урсгал улам нэмэгдэх болсон гэж мэдээллэж байна.  Үүний нэг илрэл нь Марокко улсын хойд эргийн Надор хотын ойролцоо цагаачдын завь осолдсоны улмаас хууль бус 11 цагаач иргэн амиа алдаж, 31 хүнийг аварчээ.  Осолд орсон цагаач иргэдийг эрэг дээр гаргасан даруйдаа орон нутгийн эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд тухайн завийг жолоодож явсан Мали гаралтай этгээдийг баривчилжээ. Мөн хууль бус цагаачдын аяллыг зохион байгуулсан хүнийг эрэн сурвалжилж байна гэжээ.  

Жил бүр олон мянган цагаач иргэн Мароккогоос Испанийн боомт хотууд болох Сеута болон Мелильяг зорин газраар харин Испани болон Итали улс руу усан замаар дамжин хүрэхийг завддаг байна. Учир нь Марокко улс нь Европ тивийг зорих хүсэлтэй Африкийн цагаач иргэдийн дамжин нэвтрэх гол зам болдог юм байна.

Түүнчлэн “Энэ оны эхний найман сарын хугацаанд хууль бус цагаачдыг тээвэрлэсэн 54 мянган тохиолдол бүртгэгдсэн ба үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 мянгаар өссөн байна” гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх