etoim.mn
photos/42b45889-9718-4c9c-b658-3d47bf69ff38.jpg

Ирэх 12-р сараас эхлэн БНСУ-д гадаадын иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрх болон түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор  иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөж журмыг мөрдөхөөр болсон байна. Ингэснээр  БНСУ-д эмчилгээний визээр тус улсад орж ирэн, бага хэмжээний хураамжаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлж байгаа гадаадын иргэдийн асуудлыг цэгцлэх боломжтой болж байгаа юм байна. БНСУ-д зорчих  гадаадын иргэд эрүүл мэндийн даатгалын хураамжаа хугацаандаа төлсөн тохиолдолд оршин суух виз сунгах болон БНСУ-д дахин орж ирэх боломжтой байхаар зохицуулжээ.

БНСУ-аас гаргасан гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан статистик мэдээллээс үзэхэд 2013 онд 162 265 хүн, 2014 онд 184 805, 2015 онд 208 184, 2016 онд 248 479 хүн, 2017 онд 270 416 хүн байгаа бол 2018 оны эхний зургаан сард 2 987  630 хүн болжээ. Эдгээр тоо нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байна гэжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх