etoim.mn
photos/43120233_776454676036518_4570509694514233344_n-750x500.jpg

Өчигдөр Гүржийн Батуми хотод  Шатрын 43 дахь олимпиад болж  өндөрлөлөө.  Нийтдээ дэлхийн 180 орны 1667 шатарчид 14 хоногийн турш оюун ухаанаа уралдуулж, шилдгүүдээ тодруулсан юм. Батумийн Спорт палас тоглолтын танхимд болсон тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг 22-р байр, эмэгтэй баг 20-р байрыг эзэлжээ.

Өчигдөр манай эрэгтэй баг сүүлийн өрөгтөө Нидерландыг 2,5:0,5 оноогоор хожиж, 6 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн төрөлд  Хятадын баг тэргүүлсэн бол АНУ, ОХУ-ын баг удаалжээ. энэ төрөлд нийт 185 баг оролцсон.

Харин манай бүсгүйчүүд сүүлийн өрөгт Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдон, тэмцээнийг 7 хожил, 4 хожигдолтойгоор өндөрлүүлсэн байна. Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга, С.Билгүүн, ФИДЕ мастер У.Насанжаргал нар байсан бөгөөд багийн дасгалжуулагчаар их мастер Б.Хатанбаатар ажиллажээ. Энэхүү 43 дахь олимпиадын үеэр Монгол улсын шигшээ багийн тамирчин У.Насанжаргал Их Мастерын норм биелүүлсэн амжилтыг гаргасан байна. 

Манай эмэгтэй багт их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, ФИДЕ мастер Т.Мөнхзул нар байсан бөгөөд дасгалжуулагчаар ФИДЕ мастер С.Ган-Од, “Мончесс” клубийн дасгалжуулагч Ц.Батсайхан нар ажиллажээ.

Эрэгтэй баг: ( )-д чансаа

  • 1-р өрөг: Этиоп (136) – Монгол0:4
  • 2-р өрөг: Монгол – Куба (33) 2:2
  • 3-р өрөг: Гүрж-1(14) – Монгол 3:1
  • 4-р өрөг: Монгол– Малави (119) – 4:0
  • 5-р өрөг: Монгол – Гүрж-2(42) – 1:3
  • 6-р өрөг: Малайз (107) – Монгол1:3
  • 7-р өрөг:Монгол – Венесэул (61) – 2,5: 0.5
  • 8-р өрөг: Узбекстан (36) – Монгол – 2:2
  • 9-р өрөг: Монгол – Иран (23) -2:2
  • 10-р өрөг: Монгол– Дани(52) 3:1
  • 11-р өрөг: Монгол – Нидерланд(13) – 2,5:0,5

Эрэгтэй баг 6 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор 185 багаас 22-р байр эзэлжээ.

Эмэгтэй баг:

  • 1-р өрөг: Шри-Ланк (91) – Монгол0:4
  • 2-р өрөг:  Босни-Герцеговина (63) – Монгол1:3
  • 3-р өрөг: Монгол – Беларус (36) – 2.5:2.5
  • 4-р өрөг: Иран (28) – Монгол– 0.5: 0,5
  • 5-р өрөг: АНУ (10)– Монгол  – 3.5: 0,5
  • 6-р өрөг: Монгол – Румын(20) – 0.5:3.5
  • 7-р өрөг:Монгол – Индонез (47) 3,5:0.5
  • 8-р өрөг: Польш (7) – Монгол1:3
  • 9-р өрөг: Монгол –Гүрж-1(4) – 1:3
  • 10-р өрөг: Аргентин(30) – Монгол-1:3
  • 11-р өрөг: Монгол – Энэтхэг 1:3

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх