etoim.mn
photos/сигал_b.jpg

Алдарт жүжигчин Стивен Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн хэдэн сарын өмнөөс буруутгаж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж байсан боловч АНУ-ын Лос Анжелес хотын Прокурорын газар уг хэргийг шалгаж, хавтаст хэрэг нээжээ.  

Стивен Сигал өчигдөр Британийн "ВВС" агентлагийн "Newsnight" нэвтрүүлэгт   ОХУ-ын хүмүүнлэгийн элчийн хувиар зочноор уригдаж,  ярилцлага өгөх үеэр санаанд оромгүй үйл явдал болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлжээ. 

"Newsnight" нэвтрүүлгийн хөтлөгч Кирсти Варк жүжигчнээс "Таныг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, олон нийт шүүмжилж байгаа. Энэ бүх хэрэг, дуулианыг хэрхэн шийдвэрлэх вэ?" гэж асуухад асуултыг сонссон даруйдаа жүжигчин эр ихэд уурсан, студийг орхин гарсан байна. Түүний энэ үйлдлийг олон нийт ихээхэн таагүй хүлээж авсан бөгөөд түүнийг дэмжиж байсан хүмүүсийн тоо цөөрсөн талаар хэвлэлүүд шуурч байгаа юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх