etoim.mn
photos/-07092018-1536293896-1455040705-download.jpeg

Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Ж.Болсонаро болон Фернандо Хаддад нарын сонгуулийн өмнө явагдсан санал асуулгын дүнгүүдээс үзэхэд, сонгуулийн хоёрдугаар шатанд хоёр нэр дэвшигчдэд өгөх сонгогчдын санал тэнцэх магадлал өндөр байсан.

Гэвч яг сонгуулийн өдөр Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро сонгуулийн эхний шатанд ялалт байгуулжээ. Сонгуулийн дараа сонгогчдын саналыг тоолж дуусахад Ж.Болсонарогийн төлөө нийт сонгогчдын 47 хувь нь саналаа өгсөн бол Ф.Хаддад сонгогчдын 28 хувийн саналыг авсан байна.

Хэдийгээр Жаир Болсонаро ялалт байгуулсан ч  нийт сонгогчдын талаас илүү хувийн саналыг авч чадаагүй тул энэ сарын 28-нд болох сонгуулийн хоёрдугаар шатанд Ажилчны намаас нэр дэвшигч Фернандо Хаддадтай дахин өрсөлдөхөөр болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх