etoim.mn
photos/google-plus.jpg

АНУ-ын “Wall Street Journal” энэ оны эхээр Google+ сүлжээний хэдэн зуун мянган хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан гэх мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Хэдийгээр компаны удирдлагууд өөрсдийн алдаагаа үгүйсгэсэн ч гадагш задруулалгүй нуун дарагдуулсан болохыг компанийн дотоод тэмдэглэлээс олж мэдээлжээ. 2015-аас 2018 оны гуравдугаар сарын хооронд програмын алдааны улмаас Google+ сүлжээний хэрэглэгчийн хувийн мэдээллийг гадна талд ажиллаж байгаа програмын мэргэжилтнүүд олж авах боломжтой байсан байна. Энэ тэм алдаануудаа засахын тулд Google компани саяхан Project Strobe нэртэй төслийг хэрэгжүүлж, үүнд нь 100 гаруй бүтээгдэхүүний менежэр, инженер, хуульчид оролцсон тухай Wall Street Journal мэдээллэсэн байна.

Энэхүү мэдээлэл гараад удаагүй байхад өчигдөр Google компани өөрийн Google+ сошиал сүлжээний хэрэглэгчийн хэрэглээ багатай, хэрэглэгчдийн 90 хувийнх нь нэгж хандалт 5 секунд хүрэхгүй хугацаанд үргэлжилж хэрэглээ бараг хийхгүй байгаа учраас ирэх арван сарын хугацаанд багтан зогсоох болсныг зарлажээ. Мөн Google+ сүлжээний байгууллагуудад зориулсан “corporate” хувилбарыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр болсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх