etoim.mn
photos/d564601c4e3ed0c8original.jpg

МУГЖ, Ая зохиогч, хөгжимчин, Хурд хамтлагийн соль гитарчин Д.Отгонбаярын " ЧИ МИНЬ БАЙГАА БОЛОХООР " тоглолт 2018.11.23-24 нд UB паласын Их танхимд болох гэж байна. 

Д.Отгонбаярыг гитаргүйгээр, тэр тусмаа “Хурд” хамтлаггүй төсөөлөхийн аргагүй. 25 жил “Хурд” хамтлагт уран бүтээл хийхдээ “Чимээгүй ирэх дурлал”, “Нулимсаа тэвчье”, “Миний найз миний дайсан”, “Чи минь байгаа болохоор” зэрэг маш олон хит дууг тэр бүтээжээ. “Номин талст” хамтлагийн “Зүүдэнд ирэх жаргал”, дуучин Сэрчмаагийн “Хаа ч цуг” зэрэг олон хит дуу ч түүний бүтээл. Гитарчин Д.Отгонбаярын тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийх юм байна. Гурван хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт зууны манлай дуучин Сараа, Ариунаа, Сэрчмаа, Наран, Алтаа, дуучин Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбаа гээд рок, попын шилдгүүд чуулах бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд, харин төгсгөл хэсэгт нь “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох юм байна

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх