etoim.mn
photos/789EA429-8B75-41D9-92DD-046BE3FB0727_cx0_cy4_cw0_w1023_r1_s.jpg

Жастин Трюдогийн либерал засгийн газар өнгөрсөн жил марихуанаг албан ёсоор хуульчлах саналыг танилцуулсан билээ. Ийнхүү Канад улс марихуаны хэрэглээг хуульчилсан хоёр дахь орон болох гэж байна.

Тус хууль аравдугаар сарын 17-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр насанд хүрсэн иргэд улсын хэмжээнд эрх бүхий зөвшөөрөлтэй нийлүүлэгчдээс марихуаныг худалдан авах, хэрэглэх боломжтой боллоо.

2017 онд Канад 5.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэх мансууруулах бодисыг эмчилгээний болон зугаа цэнгэлийн хүрээнд хэрэглэжээ. Харин ихэнхийг нь хар зах дээр худалдаалсан аж.

Канадууд хуулийн дагуу заасан хэмжээнд гэртээ марихуан ургуулж, мансууруулах төрлийн бодис хэрэглэх боломжтой. Харин хуулийн дагуу тогтоож өгсөн хэмжээнээс хэтэрвэл эсвэл нийлүүлэгч тал илүү ихийг борлуулсан тохиолдолд торгууль төлж, дараагийн арга хэмжээг авна.

Марихуаны хэрэглээг улс даяар хуульчилсан анхны орон Уругвай юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх