etoim.mn
photos/6vnedjhipnrue8tedn2m9boakh.jpg

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна.

2018 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. 14-16 хэм дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх