etoim.mn
photos/15398374455bc80e05cdbc1.jpg

Өчигдөр Крымийн Керчи хотын нэгэн коллежид тэсрэх хэрэгсэл дэлбэрч 20 хүн амь үрэгдэж 50 гаруй хүн бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. 

Дэлбэрэлтийг тус сургуулийн 4 дүгээр  дамжааны оюутан, амиа золиослогч 18 настай эрэгтэй хийжээ. Тэрээр сургуулийн цайны газарт тэсрэх хэрэгсэл байршуулж дэлбэлэн, ангийн буугаар хүмүүс рүү гал нээж, эцэст нь өөрийгөө буудан хороосон байна. Түүнийг сургуульдаа хоёр тэсрэх хэрэгсэл, 150 ширхэг сумаар зэвсэглэн ирсэн болохыг цагдаа нар тогтоожээ. 

Амиа золиослогч оюутан өнгөрсөн 9 дүгээр сард ангийн буу эзэмших зөвшөөрөл авсан бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл нэгэн байжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр амиа золиослогч тэсрэх хэрэгслээ өөрөө бэлтгэсэн бөгөөд түүнийг юунаас бол жийм хэрэг үйлдсэнийг тогтоохоор шалгаж байна. Одоогоор 18 хүн нас барж 57 хүн шархаджээ. Цагдаа нар тус гэмт этгээд хэн нэгний дарамт шахалтаар алан хядах ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Керчи хотын удирдлагууд бүх сургууль, цэцэрлэгийг доод тал нь хоёр тусгай албаны хүмүүсээр хамгаалуулах шийдвэр гаргасан бөгөөд одоогоор тус хотын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа тур хугацаанд хаагдсан гэжээ.

Гэм зэмгүй олон багш оюутнууд золиослогдсон энэхүү хэргийн дараа олон орны төр засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлж, Крымд гурван хоног гашуудал зарлажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх