etoim.mn
photos/Fan-Bingbing-actress-081618.jpg

Хятадын эрх баригчид  алдарт жүжигчин Фан Бингбинийг татварын асуудалтай байгаа болохоор түүний тоглосон Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Air Strike” киног дэлгэцэнд гаргахыг түр хугацаагаар хориглосон байна. Одоогоор тус киноны нээлтийг энэ сарын 26ны өдрийг хүрьэл хойшлуулсан ч товлосон өдрөө нээлтээ хийх эсэх нь тодорхойгүй байсаар байгаа юм. 

Тодруулбал: өнгөрсөн тавдугаар сард  Хятадын телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг 60 сая юань авснаа нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн. Тэрээр Хятадын татварын хуулиар  тус мөнгөнөөсөө 10 сая юанийн татвар төлөх ёстой гэж мэдэгдэж байсан юм. Энэхүү мэдэгдлийг  хийснээс хойш өнгөрсөн зургадугаар сарын эхээр тус улсын татварын алба жүжигчин Фан Бингбинийг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж эхэлжээ.

Алдарт жүжигчин Фан Бинбин энэхүү татварын асуудлаас болж хэсэгтээ л олны нүднээс хол байсан бөгөөд  хэдхэн хоногийн өмнө олны өмнө ил гарахдаа Хятадын Коммунист нам, ард түмнээс уучлал гуйж байсан юм. Жүжигчин Фан Бинбиний татварын асуудлаас болж Хятад улсын Засгийн газар улсынхаа жүжигчдийг татвараас зугтаасан эсэхийг шалгахаар компанит ажил зохион байгуулж эхэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх