etoim.mn
photos/1q-89474.jpg

“The Wall Street Journal” сонины телевизийн “NBC” сувагтай хамтран явуулсан санал асуулгын дүнгээр Америкчууд ирэх 11-р сард болох улсынхаа Конгрессын завсрын сонгуульд онцгой анхаарал хандуулж байна гэсэн дүн гарчээ. Харин “The Wall Street Journal” сонин болон “NBC” сувгийн 2006 оноос хойш олон нийтийн дунд явуулсан судалгаануудын түүхэнд ийм өндөр үзүүлэлтүүд гарч байгаагүйг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн байна.Тус санал асуулгын дүнгээс үзэхэд судалгаанд оролцогч Бүгд Найрамдах намыг дэмжигчдийн 68 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 72 хувь нь сонгуулийг маш ихээр сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Өмнө нь 2014 оны завсрын сонгуулийн өмнө явуулсан олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгээр бол бүгд найрамдахчуудыг дэмжигчдийн 59 хувь нь Ардчилсан намын дэмжигчдийн 47 хувь нь сонгуульд онцгой анхаарал хандуулж байсан юм.

Түүнчлэн санал асуулгын дүн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд 2017 оныхоос харьцангуй өндөр үзүүлэлтэд хүрч өссөнийг харуулжээ. Америкийн засгийн газрын тэргүүн Д.Трампын ажлыг санал асуулгад оролцогсдын 47 хувь нь сайшаасан бол 49 хувь нь эсрэг саналтай байгаагаа илэрхийлжээ. Харин үлдсэн хувь нь хариулт өгөхөөс татгалзжээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын санал асуулгад оролцогсдын ердөө 38 хувь нь Д.Трамп Ерөнхийлөгчийн албыг  сайн гүйцэтгэж байгаа гэсэн бол  58 хувь нь түүнийг маш муу ерөнхийлөгч гэсэн бодолтой байсан юм.

Судалганд байсан АНУ-ын Конгресст аль нам хяналтаа тогтоогоосой гэж хүсч байна гэсэн  асуултад санал асуулгад оролцогсдын 50 хувь нь Ардчилсан нам гэж хариулсан бол 41 хувь нь Бүгд Найрамдах нам гэж хариулж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх