etoim.mn
photos/AIDS-in-Africa-website.jpg

Израйлын Эдийн засгийн яамнаас дэлхийд хамгийн анхны ДОХ-ын эсрэг эмийн үйлдвэрийг  нээх талаар мэдэгдэл хийжээ. Тус улс уг биотехнологийн үйлдвэрийг Израилийн өмнөд нутгийн Эйлат хотод  байгуулахаар болжээ. Израилийн "Zion Medical" эмийн компани “Gammora” гэх эмийг шинээр гаргасан бөгөөд одоогоор хүн дээр туршиж үзсэн туршилт нь  амжилттай болсон байна. Энэхүү эмийн туршилтын үе шатууд амжилттай болсны зэрэгцээ хорт хавдрыг эмчлэхэд үр дүнтэй гэсэн үр дүнг үзүүлжээ. Өмнө нь ХДХВ-ыг устгахад чиглэсэн эмүүд нь вирусүүд өөрчлөгдөж, эсэргүүцэлтэй болгох эрсдэлийг нэмэгдүүлж байсан бол уг шинэ эмийн ялгаатай тал нь ХДХВ-ын халдвартай эсүүдийг устгадаг юм байна. ДОХ-ын эсрэг эмийн судалгаа, туршилтыг бүрэн дүүрэн дуусгах хөгжлийн төвийг байгуулах болон ирээдүйд үйлдвэрийг барих газрыг Эйлат хотын Засаг захиргаанаас өгөхөөр болжээ.

Дан ганц хөгжлийн төвийг байгуулахад 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас эхний ээлжинд Израилийн Эдийн засгийн яам 9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх