etoim.mn
photos/KMO_111307_13139_1_t218_200809.jpg

Нийтдээ $500 саяын хөрөнгөөр бий болж байгаа Титаник хөлгийн хуулбар 2022 онд хоёр долоо хоног үргэлжлэх анхны аялалаа хийхээр болжээ.

Санхүүгийн асуудлаас болж хэдэн жилийн турш гацаад байсан Титаник II хөлгийн төсөл саяхан амь орсон байна. Анхны хөлөгтэйгээ яг адилхан бүтээгдэх хуулбар Титаник Дубайгаас Английн Соутхэмптон хүрч, тэндээсээ Титаникын түүхэн замаар Нью Йорк хүрэх юм.

Хойд Атлантын энэ замаар аялсан Титаник 1912 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр мөсөн уултай мөргөлдсөний дараа гурван цаг хүрэхгүй хугацаанд бүрэн живсэн түүхтэй.

Шинэ Титаник нь анхныхтайгаа яг адил 2,400 орчим зорчигч, 900 орчим хүнтэй хөлгийн багтай аялах бол орчин үеийн залуурзүйн, аюулгүй байдлын технологиудаар тоноглогдсон байх гэнэ.

Бас нэг ялгаа нь анхны Титаник Ирландын Бэлфастад бүтээгдсэн бол хоёр дахь Титаник Хятадад хийгдсэн юм. Титаник II анхны аялалынхаа дараа дэлхийн бусад чиглэлүүдэд ч зорчино гэх мэдээлэл байна.

Шинэ Титаник хаана аялж байгаагаасаа үл хамааран олон тооны жуулчдыг татаж, "Титаник" киног санагдуулам гэрэл зураг, сэлфигээр сошиал ертөнцийг дүүргэнэ гэж төслийг санаачлагчид үзэж байна.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх