etoim.mn
photos/a4daa8_two_koreans_x974.jpg

Өнгөрсөн 9 дүгээр сард Өмнөд Солонгос болон Умард Солонгосын удирдагчдын гарын үсэг зурсан Пхеньяны тунхаглалыг Өмнөд Солонгосын засгийн газар баталжээ. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сайд нарын танхимын хуралдааны үеэр үг хэлэхдээ “Энэхүү тунхаглал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахад туслах болно. Пхеньяны тунхаглал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад тус дөхөм болох ба хоёр Солонгосын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэмэр болно. Энэхүү хэлэлцээр нь Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдалд бодитой нөлөө үзүүлнэ" гэж хэлжээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын төрийн тэргүүн  "хоёр Солонгосын сүүлийн үед хүрч байгаа тохиролцоонууд нь аюулгүй байдлыг хангаад зогсохгүй зэвсэгт мөргөлдөөний эрсдэлийг арилган хоёр улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна" гэж онцлон тэмдэглэсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх