etoim.mn
photos/f5bcda37b9546b_5bcda37b954a9.thumb.jpg

Энэ оны 10-р сарын 18-19-ний өдрүүдэд Армени улсын Хууль зүйн дэд сайд Сурэн Крмоян Вена хотод зочилж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзсан тухай тус яамны хэвлэлд бичсэн байна.

Уулзалтаар талууд авлигатай тэмцэхтэй холбоотой олон асуудлын талаар ярилцжээ.

Дэд сайд Крмоян тус улсын эрх бүхий шинэ байгууллагууд авлигатай тэмцэхэд бэлэн байгаа, Армени улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг хөтөлбөрт олон нийтийн дэмжлэг шаардлагатай байгаа тухай дурдсан байна.

Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай байгаа туслалцааны талаар дурдаад ЕАБХАБ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцээр байгуулан, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үр нөлөөтэй байлгах талаар судлах юм байна. ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга Армени улсад өрнөж буй үйл явдлуудыг сайшаагаад, цаашдын шинэчлэлийн ажилд оролцон, авлигатай тэмцэх үйл хэрэгт сайн үр дүн гаргахад нь дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх