etoim.mn
photos/voters.jpg

Ирэх сарын 6-нд АНУ-ын завсрын сонгууль болно. Тухайн өдөр эрүүл мэнд болон хүндэтгэх шалтгааны улмаас ирэх 11 дүгээр сарын 6-нд сонгуулийн хэсгүүдэд очиж саналаа өгөх боломжгүй хүмүүс сонгууль болох албан ёсны өдрөөс өмнө саналаа шуудангаар эсвэл биечлэн өгдөг хуультай.

Ийнхүү өнгөрсөн мягмар гарагт болсон АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн хугацаанаас өмнөх санал хураалтад долоон сая гаруй иргэн оролцжээ.

“The New York Times” сонины мэдээллэсэнээр тус сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намын болон бие даан нэр дэвшигчдэд саналаа өгсөн сонгогчдтой харьцуулахад Бүгд Найрамдах намыг дэмжигчдийн ирц харьцангуй өндөр хувьтай байсан байна.

Ирэх сарын 6-нд Америкийн Конгрессын Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, мөн 39 муж улс ба бүс нутгийн захирагчийг дахин сонгоно. Энэ удаагийн сонгууль ерөнхийлөгчийн хоёр сонгуулийн хооронд болдог учраас завсрын гэж нэрлэдэг болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх