etoim.mn
photos/1488791399_7967.jpg

Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Хятад болон Японы хооронд Энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ёслолын хүлээн авалтад оролцохдоо Япон улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хооронд улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэхийг уриалсныг “China Daily” сонин нийтэлжээ.

Тэрбээр мөн “санал зөрөлдөөн болон маргаанаа үр дүнтэй шийдэж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх ёстой” хэмээн онцолжээ. “БНХАУ хоёр орны хамтын ажиллагааг өндөр түвшинд явуулахын тулд илүү их орон зай, боломжийг бий болгох зорилгоор нээлттэй байдлын шинэчлэлийг цаашид урагшлуулах зам дээр зогсож байна” гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нэмж хэлсэн байна.

Японы Ерөнхий сайд үүний хариуд Япон болон БНХАУ Азийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэжээ. Түүнчлэн “хоёр орон хамтран ажилласнаар, хоёр талын харилцааг урт хугацаанд хөгжүүлэх боломж олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх