etoim.mn
photos/15406950805bd524284221c.jpg

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр Монголын бөхчүүдээс ганцаар дэвжээнд гарсан гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэж эх орныхоо тугийг мандууллаа.

Баянхонгор аймгийн уугуул, "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртэж байгаа юм байна.

М.Уранцэцэг  А хэсгийг тэргүүлэн барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бельги, Португалийн бөхийг ялж, хэсгийн аварга болсон. Харин хагас шигшээ барилдаанд Унгарын жүдоч Ева Черновишкиг цэвэр ялснаар аваргын төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг өөрийн жиндээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтайгаар дэлхийн чансааны гуравт бичигдэж байна.

Дашрамд дуулгахад,  62 орны 348 жүдоч өрсөлдөж буй Абу Дабигийн “Их дуулга”-д  эмэгтэйчүүдээс  М.Уранцэцэг /48 кг/, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /+100/ нар эх орноо төлөөлөн оролцож байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх