Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/218297-26112017-1511708920-918764448-23843265_1778848698806609_7193184214361840458_n.jpg

Бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жингүүдэд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгосон юм. Эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул сорилгыг аравдугаар сарын 30-нд хийхээр хойшлуулаад байсан. Тэгвэлд өчигдөр дээрх хоёр жинд сорилт барилдаан хийснээр Бухарестийг зорих бөхчүүдийн нэрс албан ёсоор эцэслэн шийдэгдэв. 65 кг-д Будапештэд зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэхээр болсон. 70 кг-д Будапештийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бага зэргийн бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румынийг зорих эрхээ авлаа. “U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдахад эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв. Ингээд энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу.

БУХАРЕСТЭД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН: Эрэгтэйчүүдийн төрөл

57 кг: Занданбудын Занабазар

61 кг: Цэрмаагийн Чинзориг

65 кг: Төмөр-Очирын Тулга

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумъяабазар

79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

92 кг: Чинбатын Алтангэрэл

97 кг: Болдбаатарын Одсүрэн

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн төрөл

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

55 кг: Бат-Оршихийн Болор-Эрдэнэ

57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

59 кг: Нармандахын Наранцацрал

62 кг: Энхбатын Гантуяа

65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Мөнхбатын Хишигмаа

72 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[66.181.166.196]

2018-10-31 18:04:50

Энэ олон хоолын сав ямар ч хэрэггүй юманд явж байх ч гэж, мөн балай улс юм аа