etoim.mn
photos/article-1203028-05E11CB6000005DC-941_964x540.jpg

Индонезийн Лампун бүсэд орших Кракатау галт уул гэнэт сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  мэдээлж эхэллээ.

Хамгийн сүүлд Кракатау галт уулс 1883 оны наймдугаар сарын 26-нд дэлбэрч, 36.417 хүний аминд хүрч байжээ. Тус галт уул хэдийгээр өмнө нь хэд хэдэн удаа сэрж  байсан ч ноцтой аюул учраагүй бөгөөд хор хөнөөл багатай гэж үзэж байжээ. Тус мужийн аврах багийн ажилчид  галт уул сэрж байгаатай холбогдуулан гамшгийн бүсэд амьдарч байгаа олон мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн Кракатау уул үнс нурмаа цацаж эхэлсэн учраас тус мужийн үзэгдэх орчин хязгаарагдмал болсон бөгөөд ойр орчмын иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж эхэлсэн талаар мэдээлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.dailymail.co.uk

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх