etoim.mn
photos/5527510-6328423-The_father_Xiaohui_pictured_has_been_detained_by_Yiwu_police_for-a-19_1540809972631.jpg

Ли Сиаохуэя гэгч Хятадын иргэн өнгөрсөн есдүгээр сард охинтой болжээ. Тэрээр охин биш хүүтэй болохыг хүсдэг байсан учраас охиноо төрөөд арав хонож байхад нь нэгэн айлд 4000 юанаар заржээ. Ингэхдээ тэрээр интернэтэд охиноо зарна гэсэн зар тавьсан бөгөөд түүний зарыг харсан хүүхэдгүй гэр бүл охиныг авахыг хүссэн байна. Тэдний гэрээс  1200 км хол орших гэрт нь охиноо хүргэж өгөөд оронд нь мөнгөө авчээ. Ли Сиаохуэя нь өдгөө 42 настай бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн юм байна.

Хэргийн талаар түүний ээж анх цагдаад дуудлага өгчээ. д Болсон явдлыг Лигийн ээж нь мэдэж цагдаад хандсан байна. Ээж нь хэлэхдээ хүүдээ охиныг нь өсгөхөд тусалкя гэж хэлдэг байсан боловч охиноо гэртээ авч ирэхгүйн тулд эмнэлэгээс гаргахгүй байсан гэжээ. Охин одоо ээж, эмээгийн хамт байгаа бөгөөд хадам ээж нь бэртэйгээ хамт өсгөхөөр болжээ.

Харин охиныг худалдаж авсан гэр бүлийн хувьд 10 жилийн турш хүүхэдтэй бболох гэж оролсон ч тусыг олоогүй гэнэ. Тийнхүү охиныг худалдаж авсан хэмээн мэдүүлэг өгчээ.  

 

Хуулиндаа хүн худалдаалах, хүүхэд худалдаалах гэмт хэргийг Хятадад 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг. Тиймээс  шүүхээс охины аавд 5-10 жилийн хорих ял төлөвлөж байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж:www.dailymail.co.uk

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх