etoim.mn
photos/japanairlines.jpg

Өнгөрсөн ням гарагт Японы агаарын тээврийн "Japan Airlines" компанийн хоёрдугаар нисгэгч Кацутоши Жицукаваг Британы цагдаа нар баривчилжээ. Учир нь тэрээр тухайн өдөр нислэгтэй байсан ч нислэг үйлдэхээсээ өмнө согтууруулах ундааг хэтрүүлэн уужээ. Тэрээр Лондон хотоос Токио хот руу нисэх байсан боловч тухайн нислэгчийн цаашлаад зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Лондонгийн цагдаагийнхан түүнийг түр саатуулсан хэмээн албаныханд мэдээлжээ.

Түүний цусан дахь спиртийн хэмжээ Британийн хуулинд зөвшөөрсөн хэмжээнээс 10 дахин өндөр байсан учраас чухам ямар төрлийн согтууруулах ундаа хэрэглэсэнийг лавласан байна. Тэрбээр нислэгээс зургаан цагийн өмнө хоёр шил дарс, таван лааз шар айраг уусан байжээ. Ийнхүү Японы агаарын тээврийн "Japan Airlines" компанийн хоёрдугаар нисгэгчийн хариуцлагагүй байдлаас болж, тэдний онгоц цагийн дараа хөөрчээ. Харин хоёрдугаар нисгэгчийг энэ сарын 29-ний өдөр хүртэл хорихоор болсон байна.

Өчигдөр "Japan Airlines" компанийн хоёрдугаар нисгэгч Кацутоши Жицукава нислэгийн хувиартай байсан ч согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ буруугаа хүлээж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж:www.cnn.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх