etoim.mn
photos/olloo_mn_1469753194_uer.jpg

Италийн Иргэний хамгаалалтын агентлагаас өнгөрсөн долооо хоногийн турш тус орон даяар хар шуурга дэгдэсэнээс болж 17 хүн амиа лдсан талаар албан ёсоор мэдээлжээ.

Байгалийн гамшигт үзэгдэл мөн олон мянган хавтгай дөрвөлжин метр талбайн ой модыг сүйдэхэд хүргэсэн бөгөөд салхины хурд 190 км/цагт хүрч улмаар хойд нутгийн Венето бүс нутагт гамшгийн улмаас үүссэн хохирлын хэмжээ нэг тэрбум гаруй еврод хүрсэн байна. Мөн хөрсний гулгалт үүссэнээ  болж тус нутгийн хэд хэдэн суурингийн цахилгаан хангамж тасалдан иргэд цахилгаангүй болжээ.

Түүнчлэн Венето бүс нутгийн зөвлөлийн ерөнхийлөгч Роберто Чьямбеттийн телевизийн “CNN” сувагт өгсөн ярилцлагад тэмдэглэснээр, хүчтэй салхи дэгдсэний улмаас 300 мянга гаруй мод үндсээрээ булгарсан талаар мэдээлсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.эрдэнэтуяа

эх сурвалж: www.cnn.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх