etoim.mn
photos/23372891-terminal-à-conteneurs-du-port-de-qingdao-en-chine.jpg

АНУ-ын Худалдааны яам өнгөрсөн баасан гарагт есдүгээр сарын байдлаар АНУ-ын БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдлыг өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулсан тооцоо гаргажээ. Тус тооцоогоор худалдааны алдагдал 4.3 хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлт нь АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүнд хүрсэн хэмээн тухайн тайланд мэдээлжээ.

Эдийн засагчдын үзэж байгаагаар энэхүү алдагдал нь хоёр улсын хооронд өрнөж байгаа худалдааны дайны  үр дагавар гэжээ.

Мөн АНУ-ын худалдааны яамнаас мэдээлж байгаагаар Хятад улстай хийсэн худалдааны алдагдал 40.2 тэрбум ам.долларт хүрсэн нь худалдааны бусад түншүүдтэй харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байна гэжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сарын сүүлээр Аргентинд болох "Их-20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж, яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх