etoim.mn
photos/fe1d88_handzyuk_x974.jpg

Украины авлигатай тэмцэгч эмэгтэй хүчилд түлэгдсэний улмаас өнгөрсөн Ням гарагт шархаа дийлэлгүй нас баржээ.

Катерина Гандзюк хэмээх энэ эмэгтэй Хар тэнгисийн боомт Херсон хотын оршин суугч бөгөөд хотынхоо улс төрчид, цагдаагийн албан хаагчдын хээл хахуулийн хэргийг мөрдөж байсан юм.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр түүнийг гэрээсээ гарч явах үед нэгэн эрэгтэй литр орчим хүхрийн хүчил цацжээ.

Гандзюкийн биеийн 30 хувь түлэгдэж, эмнэлэгт хэвтсэн ч эмнэлгийн орон дээрээс тэмцлээ үргэлжлүүлж, биед нь халдсан этгээдүүдийг илрүүлэхийг уриалсаар байсан юм.

Тэрээр 11 удаагийн мэс засал хийлгэсний дараа шархаа даалгүй нас баржээ.

Украины ерөнхийлөгч Петро Порошенко халдлага үйлдэгчдийг олж, хатуу шийтгэхийг уриалсан юм. Одоогоор таван этгээд сэжиглэгдэж баривчлагдсан ч захиалагч нь илрээгүй байна.

Ням гарагийн орой Киев хотын төвд олон зуун хүн цугларч, алуурчныг илрүүлэхийг эрх баригчдаас шаардсан юм. Даваа гарагт Евро комиссийн гишүүд Гандзюкийн хэргийг нухацтай шалгахыг Украины удирдагчдад уриалжээ.

Гандзюк халдлагад өртдөг өдөр Украины өөр нэг авлигын эсрэг тэмцэгч Виталий Олешко нуруундаа ангийн буугаар буудуулж амиа алдсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх