etoim.mn
photos/1bd8ea8c47cfe85f85c3e4075f5029ef_cropped_460x460.jpg

Саяхан тав дахь хүүхдээ өлгийдөн авсан жүжигчин Алек Болдуин өөр нэгэн хэргээр хэвлэлийнхний гол бай болжээ. Тэрээр Нью-Йоркын Манхэттен дүүргийн нэгэн гудамжинд машинаа зогсоох гэж байхад  түүний зогсох гэж байсан зогсоолыг өөр нэгэн жолооч авчээ. Жүжигчин эр түүний энэхүү үйлдэлд нь ихэд уурласан бөгөөд  Болдуин машинаасаа үсэрч гарч ирээд нөгөө жолоочийг холдохыг шаарджээ. Гэвч мөнөөх жолооч түүний үгийг тоогүй учраас түүнийг шанааджээ. Алек Болдуины хохирогч болсон 49 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн бол жүжигчин эрийг цагдаа нар авч явсан байна. Алек Болдуин хэдийгээр 60 настай ч тэрээр хэнэггүй сахилгагүй зан, догшин уураа дарж чадаагүй явна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Өмнө нь Алек Болдуин 1995, 2013 онуудад нэгэн гэрэл зурагчинг зодсон, 2011 онд онгоцонд зодоон хийсэн, 2014 онд машинаа буруу байрлуулсан зэрэг хэргээр цагдаад баригдаж байжээ.

Бэлтгэсэн: Ц:Эрдэнэтуяа

эх сурвалж: www.bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Европууд сэтгэцийн гажигтай

[65.49.68.155]

2018-11-07 09:18:01

Барууны хөгжилтэй орнуудын хүмүүс нүүрэн дээрээ их соёлтой мэт боловч, яг гэнэтийн хэцүү байдалд орох, сандрахдаа маш муухай зан авир гаргаж, харгислалын аргаар бие биентэйгээ тэмцдэг. Монголд ирсэн гадаадынхан ч гэсэн маш дээрэнгүй, ууртай, өөрийхөөрөө байлгах гэж шаарддаг. Тэд Хятадад бол ёстой хонь л юм бн лээ. Монголын дээрэлхэх хүн олон юм.