etoim.mn
photos/5b32a1bdc9221.image.jpg

АНУ-ын игэд Ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх  үлй явдал буюу завсрын сонгууль өчигдөр боллоо. Тус сонгуулиар  Сенатын 100 гишүүний 35-ыг сонгох бөгөөд Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг бүхэлд нь шинээр сонгох юм.  Түүнчлэн АНУ-ын 50 муж улсын 36 мужийн захирагчийг тодруулж, орон нутгийн сонгууль парламентын сонгууль зэрэг болсон юм. Сонгуулийн санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 6 цагт ажиллаж эхэлсэн бөгөөд орой 18 цагт хаажээ. Санал хураалтыг хаамагц тооллого эхэлсэн байна.

Сонгуулийн дүн эцсийн байдлаар шийдэгдээгүй одоогоор Д.Трампын Бүгд найрамдах нам АНУ-ын хууль тогтоох хоёр танхимын олонхи байгаа бөгөөд Ардчилсан нам хоёр танхимд олонхи болохоор хүчтэй өрсөлдөж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Мөн Ерөнхийлөгч  Д.Трампын хувьд 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж болох хэдий ч энэ удаагийн сонгуулийн санал хураалт нь түүний байр суурийг тодорхойлох бүх нийтийн санал асуулга болж байна гэж мэдээлжээ.

Нийт 50 муж улс болон нийслэл Вашингтон хотод санал хураалт болсон бөгөөд энэ удаагийн завсрын сонгуулийн ирц сүүлийн жил дэх хамгийн өндөр ирцтэй сонгууль болж магадгүй гэж шинжээчид үзжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: http://tass.com/

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх