etoim.mn
photos/trump wife.jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт "Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ой"-г тохиолдуулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор Парис хотод хүрэлцэн иржээ. 

Тэрээр өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзаж, хоёр улсын төлөөлөгчдийг оролцуулсан яриа хэлэлцээ хийх бөгөөд  "Европын зэвсэгт мөргөлдөөнөөс өөрсдийгөө хамгаалахын тулд өөрийн армийг бий болгохыг санал болгох гэж байна" хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна. 

Энэхүү "Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ой"-г тохиолдуулсан ёслолын  арга хэмжээнд  Д.Трампаас гадна өөр 100 орчим улсын удирдагчид мөн хүрэлцэн иржээ.

Хэдийгээр энэхүү уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар  уулзалт хийхээр товлооод байсан ч хоёр тал хэн хэн нь уулзалтын талаар  нарийн тохиролцоогүй учраас уулзалт болохгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: usnews.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх