etoim.mn
photos/olloo_mn_1541987990_eregtei.jpg

ДБНХ (UWW)-ноос өнгөрөгч сард Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий дараах эрэгтэйчүүдийн 10 жингийн чансааг шинэчлэн гаргажээ. Монголын есөн бөх чансааны дэлхийн чансааны эхний 20-д бичигдсэн байна.

Тодруулбал, 92 кг-ын жинд ОУХМ Л.Төртогтох 58 оноотой аман хүзүүджээ. Түүнчлэн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д 52, Унгарт хүрлийн төлөө барилдсан ОУХМ Б.Бямбадорж 70 кг-д 56 оноотой “Топ-5”-д бичигдлээ. Манай бусад бөхчүүдээс 57 кг-д ОУХМ Ц.Цогбадрах 32 оноотой 11, 65 кг-д ОУХМ Т.Тулга 39 оноотой 14, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноотой 14, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат 34 оноотой 10, 97 кг-д ОУХМ Ө.Батзул 42 оноотой 11, 125 кг-д ОУХМ Н.Золбоо 35 оноотой 11 дүгээр байрт тус тус бичигджээ.

ДАШТ-ий дараах чансааг ОХУ-ын Завур Угуев (57 кг), Гажимурад Рашидов (61 кг), Ахмед Гаджимагомедов (79 кг), Энэтхэгийн Бажранг Пунья (65 кг), Украины Александр Квятковский (70 кг), Италийн Франк Чамизо (74 кг), Туркийн Фатих Эрдин (86 кг), Ираны Алиреза Карими (92 кг), Гүржийн Элизбар Одикадзе (97 кг), АНУ-ын Ник Гвяздовский (125 кг) нар жиндээ тэргүүлжээ.

МЧБХ

 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх