etoim.mn
photos/facebook.jpg

Fortune сэтгүүл иргэдийн томоохон технологийн компаниудад итгэх итгэлийг нь хэмжих судалгааг хийжээ. Тус судалгааны “Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах тал дээр та дараах компаниудын алинд нь итгэж байна вэ?” гэсэн асуултад оролцогчдын 49 хувь нь Амазон, 41 хувь нь Гүүгл, 40 хувь нь Микрософт, 39 хувь нь Аппэл гэж хариулсан бол 22 хувь нь Фэйсбүүкт итгэж байна гэжээ.

Фэйсбүүк дээрх хуурамч мэдээлэл болон мэдээлэл алдсан, зарсан тохиолдлууд нь хэрэглэгчдийн итгэлийг улам бүр багасгасаар байгаа юм. Жишээлбэл энэ оны 4-р сард Фэйсбүүк улс төрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Cambridge Analytica-д 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг зарснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн мөн энэ оны 9-р сард 30 сая гаруй хэрэглэгчийн и-мэйл, утасны дугаар гэсэн мэдээллийг алдсан болохоо мэдэгдсэн юм.

“Амазон, Гүүгл, Микрософт, Аппэл, Фэйсбүүк гэсэн таван том компанийн гүйцэтгэх захирлуудын хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлтэй харьцах ёс зүй, үүнтэй холбоотой удирдах ур чадвар хэр зэрэг итгэж байна вэ?” гэсэн асуултад мөн л Фэйсүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хамгийн бага үнэлгээг авчээ.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын 48 хувь нь сүүлийн зургаан сарын хугацаанд Фэйсбүүкийн талаарх сэтгэгдэл нь сөргөөр өөрчлөгдсөн гэжээ.

 

Эх сурвалж: Gogo.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх