etoim.mn
photos/46074302_340143196795827_8972273894949912576_n-153101-1289133092.jpeg

Д.Хадбаатар аваргын нэрэмжит сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан есдэх жилдээ болох гэж байна. Тус барилдаанд түрүүлсэн бүх бөх одоогоор аймгийн цолонд хүрээд байна. Анхны түрүү бөх Н.Золбоо улсын харцага цол хүртсэн бол П.Өсөхбаатар аймгийн арслан, М.Даваасүрэн аймгийн заан, Т.Дүгэрдорж цэргийн харцага болсон түүхтэй..

Барилдаан ирэх ням гараг буюу 18-нд 13 цагаас Төв аймгийн Зуумод хотод Гэр бүл ХЗ хөгжлийн газрын спорт танхимд болно. Барилдаан тойргоор болон бөхчилсэн байдлаар явагдах бөгөөд барилдааны хураамж 5000 төгрөг. Холбоо барих утас: 95922345

Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдааны үзүүр түрүүг огноогоор ийнхүү жагсаажээ

2010.12.16-64 бөх  1. Н.Золбоо 2. Г.Ганжад 

2011.12.19-46 бөх 1. Г.Биндэрьяа 2. Б.Батбаяр (Батсүмбэр) 

2012.12.06-128 бөх 1. М.Даваасүрэн 2. Ё.Улсболд

2013.12.07-73 бөх 1. П.Өсөхбаатар 2. Ё.Улсболд

2014.11.06-200 гаруй бөх тойргоор 1. Г.Батсүх 2. Л.Жамбал

2015.11.28-87 бөх 1. Т.Дүгэрдорж 2. С.Очирбат

2016.12.10-64 бөх 1. О.Эрдэнэбат 2. Б.Сэр-Од

2017.12.04-66 бөх 1. Д.Дэмиддорж 2. Л.Цэнд-Аюуш

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх