etoim.mn
photos/4.jpg

Сорхагтани нь хэрэйдийн Тоорил ханы бага дүү Жаха Хамбугийн охин юм. Монголын нууц товчоонд бичсэнээр 1203 оны үед Тоорил хан Тэмүүжинээс хүчирхэг байхад Тэмүүжин Тоорил хан том хүү Зүчийг хүргэн болгохоор санал болгож, 2 овог аймагаа нэгтгэе гэх санал тавив. Гэвч Тоорил хан энэ саналыг эсэргүүцэн энэ тухай ярих үеэр Тэмүүжинг алахыг завдсан. Гэвч Тэмүүжин энэ төлөвлөгөөг мэдээд яг эгзэгтэй үед нь зугтсан юм. Хэрэйдүүд дайнд явах замдаа өөр аймагтай тулгаран Тоорил хан Наймангуудад алуулжээ. Харин түүний дүү Жаха Хамбу нь Тэмүүжинг дэмждэг байсан ба өөрийн 2 охиныг түүнд өгчээ. Чингис хаан том охинтой гэрлээд (сүүлд нь Жорчидайд өгсөн), харин бага охиныг нь өөрийн хүү Тулуйд өгчээ. Сорхугтанийн эцэг Жаха Хамбу нь 1204 онд хэрэйдүүд Чингис хааны эсрэг босоход амь үрэгдсэн.

1232 онд Сорхугтани бэхийн авааль нөхөр Тулуй 40 настайдаа нас баржээ. Өгэдэй хаан нь бэлэвсэн бэр дүү Сорхагтанийг ихээхэн хүндэлж, ивээлдээ байлгажээ. Тухайн үед нэр хүнд бүхий бэлэвсэн эмэгтэйг ганц бие байлгалгүй, өөрийн цусан төрлийн хүний халамжинд үлдээдэг байсны дагуу Өгэдэй Сорхагтани бэхийг өөрийн хүү Гүюгт эхнэрээр өгөхөөр зэхсэн тухай Монголын нууц товчоонд гардаг. Дөрвөн хүүгээ халамжлах хүнгүйгээр орхихгүй гэсэн нэрийдлээр Сорхагтани Гүюгийн гэргий болох саналыг хүлээж аваагүй.

1241 онд Өгөдэй хаан нас барсанаас хойш 1246 он хүртэл түүний эхнэр Дөргөнэ хатан хаан ширээг барьж их хуралдайн шийдвэрээр Гүюг төрийн эрхийг залгамжлан авчээ. Энэ зуур Сорхагтани Гүюгийн дүү Боржигины толгойлогч Алтан ургийн хамгийн ахмад нь болох Бат хаантай нэгдэв. 1248 онд Гүюг Бат хааны газрыг эзлэхээр дайтаж яваад нууцлаг шалтгаанаар өөд болжээ. Үүнд Сорхагтани хамаатай байж болох таамаг эдүгэ судлаачдын дунд байдаг. Гүюг нас барсны дараа Сорхагтани өөрийн том хүү Мөнхийг Бат хаан руу явуулж, Бат хаан түүнийг олон тулаанд хамт тулалдсан гээд цэргийн ахлагч болгон томилжээ.

Сорхагтани бэхи нь 1252 оны гуравдугаар сард насан өөд болсон бөгөөд түүнийг хятадын Ганьсу мужид байдаг христийн сүмд оршуулсан байна.

Таалагдахгүй байна

8
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

adg

[202.21.124.130]

2018-11-15 08:59:10

tenger erdemtei augaa hatan

zochin

[9.107.73.182, 32.97.110.59]

2018-11-15 00:31:12

Muu horchin huuhen.