etoim.mn
photos/6007368-0-image-a-28_1541822272623.jpg

АНУ-ын Калифорни мужид дэгдсэн ой хээрийн түймрээс болж, 50 орчим хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхийн өнцөг булан бүрт мэдээлж байна. Уг түймрээс болж 7,200 гаруй байшин шатсан бол 15,000 гаруй байшин шатах эрсдэлтэй бүсэд байгаа талаар албаны хүмүүс мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид гамшгийн бүсэд онц байдал зарлан тус мужийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг албаныханд өгсөн байна.  Мөн тус улсын өнцөг булан бүрээс ирсэн аврагчид Калифорнигийн түймэртэй тэмцэж байгаа ч төдийлөн галыг унтрааж чадахгүй байгаа юм. Гал түймрийн улмаас Парадайс хотын ихэнх хэсэг шатсан бөгөөд  Малибу дахь холливуудын алдартнуудын хувийн өмч ч сүйдэж эхэлжээ. Гал түймрээс болж хохирол амссан холливуудын оддыг spy.nzherald.co.nz сайт нийтэлсэн байна. 

Калифорни мужид дэгдсэн гал түймрээс болж байшингаа алдсан одод  

Робин Тик

Жерард Батлер

Майли Сайрус

Уилл Смит

Лейди Гага

Гал түймэрт өртсөн болон өртөх магадлалтай оддын байшингийн байршилын газрын зураг

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх